Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласан. Өмнөговь аймагт төрийн ажил үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хариуцлагатай болгох ажлуудыг хийж байна. Тухайлбал иргэдийн өргөдөл гомдлыг urgudul.omnogovi.gov.mn цахимаар авч шийдвэрлэж байна.
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагад иргэд өргөдөл, гомдол, саналаа заавал бичгээр бус цахимаар хүргүүлэх боломжтой юм. Анх удаа санал, хүсэлтээ цахимаар өгөх бол urgudul.omnogovi.gov.mn сайтад шинээр бүртгүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )