ДОРНОД: “Техникийн туслалцааны төсөл”-ийг танилцуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Монгол улсын зүүн бүсэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих “Техникийн туслалцааны төсөл”-ийн танилцуулах уулзалт, зөвлөгөөн аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд боллоо. Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын зүүн бүсэд /уул уурхайн бус/ нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих,  хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих, бодлогын бичиг баримтыг боловсруулах, зүүн бүсийн өрсөлдөх чадварын судалгаа болон бэлэн байдлын судалгаа хийж, аймгуудын тэргүүлэх бизнесийг тодорхойлох юм.

 

Төслийн танилцуулах уулзалтад аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудын албан хаагчид болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцож, тус төсөлтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд орон нутгийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиг үүрэг бүхий “Төр, хувийн хэвшлийн зөвлөл” Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор байгуулагдаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top