СҮХБААТАР: “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-г нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2019.02.14/ Баяндэлгэр,Түвшинширээ сумдад ажиллалаа. Сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон иргэдтэй нээлттэй уулзалт хийлээ. Сумдын Засаг дарга нар болон мэргэжилтнүүд нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалтын талаар товч танилцуулав. Сүхбаатар аймаг 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” жил болгож зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч ажиллахыг аймгийн Засаг дарга анхааруулсан юм.

 

Мөн аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн ажиллагсадтай уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top