- ЗАСАГ ДАРГА ЯРЬЖ БАЙНА -
ZINDAA.MN сайт аймгийн Засаг дарга нарын ярилцлагыг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын ярилцлагыг хүргэж байна.
Өнгөрсөн жил Өмнөговь аймагт 103.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөжээ. Тус аймаг өнгөрсөн оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт есөн тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.
Харин Өмнөговь аймаг 2019 оныг хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил болгон зарлажээ. Тэрбээр “Өнгөрсөн жил Өмнөговь аймагт 103.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд есөн тэрбумын ажил өрнөсөн. Энэ жилийн хувьд хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн жил болгон зарласан. Малчдаасаа гарч байгаа бүтээгдэхүүнийг боловсруулж, уул уурхайд нийлүүлнэ. Үүний хажуугаар соёлын салбарыг дэмжинэ. Тухайлбал, энэ салбарт хөрөнгө оруулалт хийж шинэ театр, музей, сумдын соёлын төв зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлнэ” гэв.
Түүнчлэн “Өвөлжилт маш дулаахан боллоо. Зун бороо, өвс ногоо сайтай байсан. Энэ өвөл нийт нутгийн 80 орчим хувь нь мал идэх өвстэй. Зарим сумдаар цастай, урд хэсгээрээ цасгүй өвөлжлөө. Хаваржилтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж ойлгож болно” хэмээн ярилаа.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )