Өмнөговь аймагт сэтгэцийн эмгэгтэй 24 настай эмэгтэй хоёр хоногийн өмнө /2019.02.13/ сураггүй болоод байсан юм. Алга болсон эмэгтэй нь Цогтцэций сумын Өгөөмөр багийн зургадугаар гудамжинд оршин суудаг бөгөөд тухайн өдрийн 22:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, өчигдөр /2019.02.14/ Цогтцэций сумын тавдугаар гудамжнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 2 )
Udriin 22.00 tsag gene uu
Дондогийнд байсан биз ккк