ДОРНОД: “Манлай малчин 2019” малчдын зѳвлѳгѳѳн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 18

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан  “Манлай малчин 2019” малчдын зѳвлѳгѳѳнийг /2019.02.15/ Баянтүмэн суманд зохион байгууллаа. Зѳвлѳгѳѳнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, сум, орон нутгийн удирдлагууд, сумын бахархал болсон улс,  аймаг, сумын сайн малчид, мянгат малчид оролцож, Хѳдөѳ аж ахуйн салбарын ѳнѳѳгийн байдал, цаашдын чиг хандлага, малчдад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

 

Сумын хэмжээнд 5 жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан уг зөвлөгөөний хүрээнд 2019 онд тохиох сумын 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын сайн малчин Ц.Жаргал, Аймгийн сайн малчин Х.Энхбаатар, Сумын мянгат малчин Н.Юра, Д.Ганхуяг нар мал маллах  арга ухаан, туршлагаасаа залуу малчдад хуваалцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top