БАЯНХОНГОР: Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Монголын шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жил, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх даншиг наадмыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулна. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанаар тус ойг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нар томилогджээ. Ламын гэгээний 380 жилийн ойг 2019 оны долдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх тухай саналаа Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.           

         

Баяр наадмын хүрээнд 256 бөхийн үндэсний бөхийн барилдаан, сурын харвааг нээлттэй явуулах бол шагайн харвааг их тойром хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ сарын 26-ны өдөр ойг зохион байгуулах комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж ойн хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ нэг бүрийг нарийвчлан төлөвлөж батлах юм байна.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арай ч(103.212.116.242) 2019 оны 02 сарын 21

аймгуудаас түүсэн мэдээн дунд Баянхонгор маань энэ ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулсанаас илүү нийтэд мэдээг нь хүргэчихээр ажил хийгээгүй бололтой. Бусад аймаг бүтээн байгуулалт, иргэдийнхээ ажил амьдралыг ахиулж сайжруулсанаа мэдээлж байх. Ламын гэгээний ойг хэд дэх удаагаа ч тэмдэглэж байна даа? Үүний ач тус, үр дүн, хаялга гэж байна уу? Өмнөх ойнуудаас Баянхонгорт юу нэмэгдэж, юу өөрчлөглөв? Ядаж хүмүүсийн ёс суртахуун, эрдэм номд хандах хандлагад ахиу гарав уу? Тэгээд ч төр, шашин хоёр чинь тусгаар гэж Үндсэн хуульд бичээстэй хэвээр байгаа шүү дээ!

0  |  0
Монгол хүн(103.212.119.73) 2019 оны 02 сарын 21

Тийм их гэгээрсэн мундаг лам байсан юм бол манжийн дарлалаас чөлөөлж ард иргэдээ хамгаалах нь яасын мухар сүсэгээ болиоо тэрний оронд сургууль цэцэрлэг барь хүүхэдүүдэд маань хэрэгтэй

0  |  0
Зочин(103.212.119.73) 2019 оны 02 сарын 21

Өнгөрөөд удсан хүний ойг тэмдэглэх хэрэггүй байхаа харин тус аймагт цэцэрлэг бариад лам гэгээнтэны нэрэмжит гэж нэрлээд болоо биш үү 380 жилийн өмнөх хүний ойг тэмдэглээд л хэцүү юм бэ

0  |  0
зочин(103.229.122.31) 2019 оны 02 сарын 21

Аливаа гэгээнтний ойг төрийн байгууллагын оролцоотой, төсөв зарж 50, 100 насны гэх мэт ойгоор өөрөөр хэлбэл 50 жил тутам 1 удаа, харин 10 жил үү? эсвэл жил тутам тэмдэглэх эсэх нь тухай шашны байгууллага, ах хамаатны мэдэх хэрэг. Ой тэмдэглэх гээд 21 аймаг, 300 гаруй сум, сургууль, цэцэрлэг, эмнэлэгээс эхлээд төрийн байгууллагууд мөн их зардал мөнгө үр ашиггүй цацах юм даа. Хэмнэж байж Монголын эдийн засаг хөгжинө шүү.

0  |  0
Batnasan(71.33.153.65) 2019 оны 02 сарын 21

Saihan bna

0  |  0
Batnasan(71.33.153.65) 2019 оны 02 сарын 21

Saihan bna

0  |  0
Batnasan(71.33.153.65) 2019 оны 02 сарын 21

Saihan bna

0  |  0
Batnasan(71.33.153.65) 2019 оны 02 сарын 21

Saihan bna

0  |  0
Batnasan(71.33.153.65) 2019 оны 02 сарын 21

Saihan bna

0  |  0
Top