ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийн спортын VI их наадам нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

“Азийн хүүхдүүд-2020” Олон улсын хүүхдийн спортын VII наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир спортын арга хэмжээ, тэмцээн уралдаанд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилго бүхий  Говь-Алтай аймгийн Хүүхдийн спортын VI их наадмын нээлт өчигдөр /2019.02.20/ боллоо. Энэ сарын 19-24-ний өдрүүдэд найман төрлийн тэмцээн аймгийн Биеийн тамир спортын газар зохион байгуулагдаж байгаа бол үлдсэн төрлүүд 2019 оны 05 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

 

Наадмын нээлтийн үеэр 2018 оны хэмжээнд насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн баг тамирчдаа спортын тэмцээн, уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулж амжилт гарган нэгдүгээр байр эзэлсэн Шарга сумын сургуулийн Биеийн тамирын багш Л.Ууганчимэг, хоёрдугаар байр эзэлсэн Төгрөг сумын сургуулийн Биеийн тамирын багш Д.Гэрэлмаа, гуравдугаар байр эзэлсэн Дэлгэр сумын сургуулийн Биеийн тамирын багш Б.Нямжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нар шагналаа гардлаа.  Наадам гар бөмбөг, сагсан бөмбөг, жүдо бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, шатар, 100 буудалт даам зэрэг спортын 14 төрлөөр зохион багуулагдах юм. Шалгарсан тамирчид Монголын Хүүхдийн спортын VI их наадамд оролцох эрхээ өвөртлөнө.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top