Сургууль, цэцэрлэгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

2019 оны 02 сарын 22

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.

 

Г амшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн  бэлтгэл ажлын хүрээнд  нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг  зохион байгууллаа.

 

    

Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах менежмент, үйл ажиллагаа” НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” сэдвийн хүрээнд хичээл сургалтыг явуулсан юм. 

   Сургалтад нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 330 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top