ДУНДГОВЬ: Гурвансайхан суманд айлын хотонд чоно оржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт малчдын хотонд чоно үзэгдэх болжээ. Гурвансайхан сумын Их газрын чулууны орчимд малчдын хотонд чоно орж, хонь, ямааг олноор нь сэглэж, барьж идсэн явдал давтагдсан байна. Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тус хамгаалалтын газарт байгаа чонын тоо толгойг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа ажээ.

Мэргэжлийн байгууллагаар тухайн газар нутгийн бэлчээр, малын тоо толгой, Улсын тусгай хамгаалалттай газар  нутагт байгаа чонын тоог тогтоосны дараа чоно устгах эсэх зөвшөөрлийг БОАЖЯ-аас өгдөг байна. Мал сүрэгт нь чоно орсон бол малчид зураг хөргийг авч, тэмдэглэгээ хөтөлж, баримтжуулж байх шаардлагатай ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бисмиллах(182.160.3.155) 2019 оны 02 сарын 24

Дундговийхонд сануулалдаа тэнд миний хонь билчиж байгаашд ээ Аллах акбар гэж

0  |  0
Top