Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “Invest in Mongolia center“ нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт өнөөдөр /2019.02.25/ боллоо. Нэг цэгийн үйлчилгээний төвд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг үзүүлэх юм.
Нээлтийн арга хэмжээг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел нээж үг хэлсэн бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт” илтгэл мэдээлэл хийлээ. Мөн олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ууд, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байна. Үүнд:
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж оффис, тавилгын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
аа тэгээд Гадны Хөрөнгө оруулагчид аа Үргээчихэнэ дээ