ӨВӨРХАНГАЙ: Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөрөнгийн биржтэй хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хөрөнгө  оруулагчдыг бэлтгэх зорилготой тус өдөрлөгийн үеэр өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой“ ХХК-ний хувьцаа эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг  танилцуулан, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх юм.  

Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Иргэний танхимд зохион байгуулна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэсээс мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top