ХӨВСГӨЛ: “Хөх сувд” мөсний баяраар аймгийн музей нээлттэй ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд-2019” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд  энэ амралтын өдрүүдэд /2019.03.02-04/ болно. Мөсний баярын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм. Мөсний баярт гадаад, дотоодын олон иргэд зорин ирэх учраас орон нутгийн онцлог болсон соёлын өвийг сурталчлан таниулахаар зорилгоор Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музейг амралтын бямба, ням гаригуудад ажлуулахаар болжээ. Музейг 9-18 цагийн хооронд ажлуулах юм.

Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top