“Жаргалсайхан Ирээдүй Сан”-гийн нэрэмжит залуучуудын аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн ирэх гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зааланд болно. Аймгийн шатрын холбооноос зохион байгуулж буй энэ тэмцээн нь хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, залуучуудыг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, 2019 оны аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх олгох зорилготой юм байна.
Тэмцээнд Сүхбаатар аймгийн 19-45 насны тамирчид нээлттэй оролцож болох бөгөөд FIDE-ны дүрэм, талдаа 45 минут, Швейцарь системээр явагдах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )