ӨМНӨГОВЬ: Цагаан хаданд хоёр урсгалтай шороон замыг ашиглалтад оруулав

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Өмнөговь аймгийн Хан богд сумын нутагт орших Цагаан хад суурьшлын бүсэд  хоёр урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад оруулсан байна. Аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь Цагаан хаданд үүсдэг урт, богинын тээврийн түгжрэл болон аваар ослыг бууруулах зорилгоор гаалийн хяналтын бүсүүдийн хоёр талаарх зөвхөн богинын тээвэрт хамаарах “Шинэ замын төсөл” ажлыг зохион байгуулж байгаа аж.

Цагаан хадны зүүн гаалийн бүсүүдэд хамаарах богинын тээврийн 7,8 км урттай, 13 метр өргөнтэй, 2 урсгал бүхий сайжруулсан шороон замыг ашиглалтад орууллаа. Хоёр урсгалтай зам ашиглалтад орсноор гаалийн хяналтын бүсүүдэд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, түгжрэл буурах боломж бүрджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top