ӨВӨРХАНГАЙ: Тарагт суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Өвөрхангай аймгийн Тарагт суманд 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өчигдөр /2019.03.01/ ашиглалтад орлоо. Тарагт сумын хуучин дотуур байрны барилга нь 1964 онд ашиглалтад орсон хуучны чулуун барилга байсан бөгөөд 2012 онд тус барилгыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас "цаашид ашиглах боломжгүй" гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Дээрх дүгнэлтийн дагуу шинэ дотуур байр барихаар 2013 онд зураг төсвийн ажил хийгдсэн боловч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байсаар өнгөрөсөн онтой золгосон билээ.

Шинэ дотуур байрны барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил эхэлж, хугацаанаасаа өмнө хүлээн авчээ.

Мөн Тарагт суманд тун удахгүй шинэ соёлын төвийн барилга ашиглалтад орно. Түүнчлэн 2019 онд Засаг даргын тамгын газрын шинэ барилга барихаар хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгуулаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top