Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн болон улсын нөөцийн өвс тэжээлийн нөөцтэй танилцаж, задгай байгаа 29 тонн өвсийг малчдад үнэгүй олгохоор боллоо. Мөн аймгийн нөөцийн өвс тэжээлээс 150 тн өвсийг зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэй, 58 тн хүчит тэжээлийг 8000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас эхний ээлжинд 1000 гаруй толгой мал хорогдоод байгаа Баянзүрх, Галт, Жаргалант суманд олгохоор болжээ.
Тус аймгийн хэмжээнд он гарсаар 4673 толгой мал хорогдож, үүнээс адуу 206, үхэр 420, хонь 1849, ямаа 2198 мал хорогджээ. Өвчнөөр 66 мал хорогдоод байна.
Сэтгэгдэл ( 0 )