ДАРХАН-УУЛ: “Даашинзтай бүсгүй” цэнгүүн зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Дархан хотын уран бүтээлч залуучууд нэгдэн “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд гуравдугаар сарын 8 буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрөөр зорилтот бүлгийн хоёр ээжид дэм өгөх зорилготой “Даашинзтай Бүсгүй-2019” цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь нийгэмдээ сайн сайхан зүйлсийг бүтээн, залуучуудын санаачилга дээр тулгуурлан ашгийн бус байдлаар явагдахаараа онцлогтой.

Зохион байгуулагчид тус арга хэмжээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Зорилтот бүлгийн 270 гаруй өрхийн судалгаан дээр үндэслэн 10 өрхийг сонгож, улмаар 2 ээжийг тус арга хэмжээний үеэр баярлуулах ажээ. “Даашинзтай Бүсгүй-2019 цэнгүүн гуравдугаар сарын 8-ны 18:00 цагт “Event Yak Hall” ресторанд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top