ӨМНӨГОВЬ: "Малчдын зөвлөгөөн - 2019" арга хэмжээ боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Өмнөговь аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн нээлтийн үеэр 15 сумын малчдыг оролцуулсан "Малчдын зөвлөгөөн - 2019"-ийг зохион байгуулав. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож төр засгаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ малчдын санал бодлыг сонсож, хийж хэрэгжүүлж буй ажилдаа тусгахаар боллоо. 

Залуу малчдыг бодлогоор дэмжиж бэлтгэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, сумдыг бүсчилж түүхий эдийн цех байгуулах, багийн төвийг эзэнжүүлэх, уул уурхайтай сумдын уул уурхайн компаний хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдийн зуны амралтаар "Хөдөлмөр зуслан"-г эрчимжүүлж хүүхдийг монгол ахуй хөдөлмөрт сургах хэрэгтэйг онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top