ДОРНОД: Халх гол суманд төрийн албаны нэгдсэн зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан өнөөдөр /2019.03.05/ Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

 Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга П.Бат-Өлзий, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн мэргэжилтнүүд оролцон зөвлөгөөнд оролцож байгаа төрийн албан хаагчдад төрийн албанд баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт болон бусад чиглэлээр сургалт, мэдээлэл өгч байна. Сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд 14 байгууллагын төлөөлөл бүхий 120 албан хаагчид хамрагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top