“Мөнхчулуун” сангаас монгол орноо тойрон 21-р зууны эхэн үеийн монголчуудыг дүрс болон зургаар түүх болгон үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Арван жилийн хугацаанд дэлхий дахинд тархан суурьшсан 10 сая монголчуудаа баримтжуулах энэ ажил Хэнтий аймагт эхэлжээ. Төслийн багийнхан шарагчин гахай жилийг угтаж, улс, аймгийн алдарт малчид, хэнтий аймгийн сайчуулыг сурвалжлан шууд нэвтрүүлэг бэлтгэн МҮОНРТВ, өргөн нэвтрүүлгийн сувгуудаар хүргэсэн байна.
Харин өнөөдрөөс төслийн багийнхан гурван сурвалжлах багт хуваагдаж, Хэнтий аймгийн агентлаг хэлтсүүд, сумд, аж ахуйн нэгжүүд, баг бүрт очиж, 45 хоногийн хугацаанд ажиллах гэж байна. Өөрөөр хэлбэл төслийн багийнхан монгол ёс заншил, биет бус өв, түүх, соёлын дурсгалууд, энэ цагийн эгэл баатруудын тухай нэвтрүүлэг бэлтгэж түгээх, гэрэл зургийн хальснаа үлдээх аж.
Сэтгэгдэл ( 0 )