ХЭНТИЙ: Нөхөн сонгуулийн хорооны гишүүд томилогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

УИХ-ын 42 дугаар тойрог /Хэнтий/-т явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны гишүүд томилогдсон байна.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдээр Эрдэм баян Хэрлэн 4-р сургуулийн захирал Б.Жавхланбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхнаран, ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, “Насан туршийн боловсрол” төвийн мэргэжилтэн Д.Борхүү, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нарын есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл ирэх 5 дугаар сарын 5-аас эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top