Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Батноров, Баян-Овоо сум, Бэрх тосгонд энэ сарын 7, 8-нд ажиллана. Шадар сайд Ө.Энхтүвшин аймаг, сумдын онцгой комиссыг хуралдуулж, хуурайшилтын зэрэг, ой хээрийн түймэр үүсэж болзошгүй нөхцөл байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээг авахаас гадна, аймгийн Онцгой байдлын газар, түүний харьяа салбар болох аврах 32 дугаар ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгах аж.
Тэрбээр Хэнтий аймагт ажиллах үеэрээ Жаргалтхаан сумын иргэдтэй энэ сарын 7-ны 10:30 цагаас, Мөрөн сумын иргэдтэй 13:00 цагаас, Чингис хотын иргэдтэй 18:30 цагаас тус тус уулзах бол, энэ сарын 8-нд Батноров, Баян-Овоо сумдад ажиллахаар товложээ.
Сэтгэгдэл ( 0 )