Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон. Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын “Орхон” сургуулийн “Эко клуб”-ын сурагчид “Нийлэг уутнаас татгалзъя” уриалга гаргаж, өөрсдийн гараар даавуун тор хийж, борлуулах ажлыг зохион байгуулсан байна.
Засгийн газрын дээр шийдвэрийг аймаг орон нутагт амжилттай хэрэгжүүлж эхэлсэн ба Дорнод аймагт Оёдолчдын холбоо, “Бид Дорнодын залуус” төслийнхөн олон төрлийн даавуун уутыг худалдаанд гаргаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )