Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж байна. Шуурхай бүлгийнхэн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, гамшгийн үеийн бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр Засгийн газрын шийдвэрээр 300 тонн өвс, 120 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох болсныг танилцуулсан юм. Мөн худаг засварлах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад суулгах боломжийг судалж үзнэ гэв. Архангай аймагт нийт 954 бэлчээрийн худаг байгаагаас 85.1 хувийг ашиглаж, малчин өрх, мал сүргийн 80.8 хувь нь усаар хангагдаж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 14.3 мянган малчин өрхийн 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 өрхийн 12.7 мянга, өөр аймгийн бусад суманд 834 өрхийн 296.2 мянган мал отроор хаваржиж байгаа юм.
“Архангайн толь” сонин
Сэтгэгдэл ( 0 )