ӨМНӨГОВЬ: Мобайл технологи ашиглан үзлэгийн аппаратуудыг ашиглаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа төслөөр Мобайл технологи ашиглан эрүүл мэндийн үзлэг оношлогооны аппаратуудыг ашиглаж эхэлжээ. Малчны хотонд ард иргэддээ иж бүрэн шинэ үйлчилгээг газар дээр нь эхо, цусны шинжилгээ, зүрхний бичлэг, В.С болон сахарын шинжилгээг хийж малчиддаа үйлчилж эхэллээ.

Тус үзлэг оношлогоог бүх багт үе шаттайгаар үйлчилж хэрэгжүүлнэ. Малчид “Сэтгэлд нийцсэн сайхан үйлчилгээ үзүүлж байгаа” хэмээн сумын Эрүүл мэндийн төвийн эмч нартаа ам сайтай байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top