Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад агсны төрсөн бууц Сүүдэртийн улаан овоонд дурсгалын чулуун гэрэлт хөшөө босгох шавыг өнгөрсөн амралтын өдөр тавьжээ. Энэ оны наймдугаар сарын 9-11-нд Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт болох "Уяхан замбуутивийн наран" ардын урлагийн их наадамд бэлтгэх ажлын хэсэг Н.Норовбанзад агсны тоонотод ийнхүү дээрх гэрэлт хөшөө босгох шавыг тавьсан байна.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид шав тавих арга хэмжээнд оролцсон бөгөөд тэрбээр "Уяхан замбуутив" цогцолборыг арваад жилийн өмнө байгуулж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой хэрэгтэй. ”УЯХАН ЗАМБАТИВИЙН НАРАН НОРОВБАНЗАД” гэж нэрлээрэй.