Меган Марклыг доромжлолоос хамгаалах хүн хөлсөлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

Букингемийн ордон ханхүү Харригийн эхнэр Меган Марклыг элдэв хэл ам, доромжлолоос хамгаалахаар программист хөлсөлжээ. Уг IT мэргэжилтэн нь 37 настай Меган Марклыг ор үндэсгүйгээр шүүмжилж буй явдлыг тандаж, ханхүүгийн бие давхар эхнэрийг доромжилсон мэдээ мэдээллийг устгах аж.

Их Британийн хатан хааны гэр бүлийн тусгай сурвалжлагч Макс Фостерын ярьснаар ханхүү Харри, Меган нарыг худал мэдээлэл, комментууд их хямраадаг гэнэ.

Тун удахгүй нярайлах Меган Маркл “Queen's Commonwealth Trust” сангийн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. Тэрбээр Лондонд Хатан хааны коллежид эмэгтэйчүүдийн эрхийн талаарх хэлэлцүүлэгт оролцохдоо Харри ч энэ сэдвийг хөндөх болсныг хэлээд нөхрөө магтсан байна.

Меган Марклтай холбоотой таатай, таагүй олон мэдээлэл гардаг. Хамгийн сүүлд л гэхэд түүний хоёр ч хувийн туслах нь ажлаа орхин явсан гэсэн мэдээлэл гарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top