Н.Алтанхуяг: АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгож болохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ Ерөнхийлөгчид өгсөн билээ.  

Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Тиймээс миний цаашид хийх ажлыг Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэсэн байв. Түүнийг өргөдлөө өгсний дараа цөөн асуултад хариулт авсан юм.


-Та яагаад Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм бэ?

-Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр шинэ Ерөнхийлөгч гарч ирснээс хойш сүүлийн хоёр жилд цочоо үүсгэлээ. Болохгүй байсан зүйлс илчлэгдэж, зөв чиглэл рүүгээ явж байна. Би Ерөнхийлөгчтэй жил найман сар хамтарч ажиллалаа.

Уг нь надад ярих, хийх зөндөө ажил байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг хүн хамаагүй ярьж болдоггүй юм байна. Н.Алтанхуяг юм ярихаар Ерөнхийлөгч хэлүүлж байна гэх байдлаар мушгиж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгөөд, улс орондоо шударга ёс тогтоох ажлыг үргэлжлүүлэх, хүмүүсийг боломжийн амьдралтай болгох, газрын доорх баялгийг цөөнх нь аваад идчихдэг байдлыг зогсоох чиглэлд чөлөөтэй ажиллах боломжийг олж авахын тулд өөрийнхөө хүсэлтээр зөвлөхийн албанаас чөлөөлөгдөж байгаа юм.

Сүүлийн үед АН-ын гишүүд надад их хандаж байна. Таны ярьж байгаа шударга бус зүйл АН-д нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын гар хөл болсон хүмүүс АН-ын удирдлагад гараад ирчихсэн. Сүүлдээ “Эрдэнэт”-ийн маргаан, 60 тэрбумын хэрэгт АН-ын гишүүд үгээ хэлж чадахгүй байна. Гэтэл С.Эрдэнэ УИХ дээр шившгийн зүйл хийж байна” гэж надад хэлдэг. АН-ыг МАНАН-гийн өрөөсөн багана болгоод хаячихаж болохгүй. Тиймээс намаа цэвэрлэе. Улс орондоо шударга ёсыг сэргээхэд хамтран ажиллая. Тэр дотроо нам дотроо шударга ёсыг тогтооё. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн АН-ыг шүүмжилж болохгүй байсан. Тиймээс хийх, бүтээх, тэмцэх олон ажил байна. Түүндээ шуударлаа.

-Өргөдлийн хариуд Ерөнхийлөгч юу гэсэн бэ?

-Ерөнхийлөгч өргөдлийг аваад үлдсэн.

-Та АН-ын даргад өрсөлдөх үү?

-Хүн юм хийх гэхээр заавал дарга болох нь гээд байх юм. Би даргагүйгээр амьдраад явах боломжтой хүн. АН-ын гишүүдийн итгэл МАНАН-гийн өрөөсөн буланд үрэгдэхийг би хүсэхгүй. Би 30 жилийн өмнө Их сургуулийн багшийн ажлыг орхихдоо монголчуудаа сайхан амьдруулна гэсэн гэгээн бодолтой байснаас биш 60 тэрбумын хэргийг хаацайлна, “Эрдэнэт”-ийн хэргийг хамгаална гээгүй. МАН-ын зөрчилдөөнд АН бүлэггүй болоод хоцорно гэдэг барагтай хүний тэсвэрлэх зүйл биш шүү.

-Та ажлаа юунаас эхлэх вэ?

-АН-ын гишүүдтэйгээ ажиллахаас эхэлнэ. Гишүүдээсээ асууна. Дарга өөрийнхөө бодлыг тулган хүлээлгэхээс бүх зүйл эхэлдэг. Одоо цөөнх нь баяжиж, олонх нь ядуу байх үзэл баримтлалтай юм шиг ажиллаж байна.

-Таныг Ерөнхий сайд байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой, Тавантолгойтой холбоотойгоор ямар нэгэн зүйл шаардаж байсан юм уу?

-Юм авна гээгүй. Тийм зүйлийг хий гэсэн. Тэгээд "Үгүй" гэсэн чинь Л.Гансүх маань шоронд орсон шүү дээ.

-Та “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулсан. Энэ хөдөлгөөн цаашдаа нам болох уу?

-Мэдэхгүй. Миний үүсгэн байгуулж байсан нам нуран унаж байна. Удирдлага нь шүү. Тиймээс би зүгээр байж болохгүй учраас намайг хүлээд байсан албаа өглөө.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(150.129.141.24) 2019 оны 03 сарын 16

Demjij bnaa mundag lider ekh orondoo ikh saikhan zuil khiij buteegeerei. AMJILT KHUSIE.BUU SHANTRAARAI.

0  |  0
Irgen(150.129.141.24) 2019 оны 03 сарын 16

Demjij bnaa mundag lider ekh orondoo ikh saikhan zuil khiij buteegeerei. AMJILT KHUSIE.BUU SHANTRAARAI.

0  |  0
Kkkk(83.23.244.164) 2019 оны 03 сарын 16

Luivirchin odoo zail uls toriin huur ter zimseenii Baines hiiz oroo tol Hatan Tuulaa bohirduulhaa boli ter bairuudaa golyn ergees 200 m holduul

0  |  0
Zocin(202.126.89.38) 2019 оны 03 сарын 16

Zuv shuu AN iig aytaijan bolgoh heregtei. Dargantsaruudiig tansag bish uilchildeg ajilch buteelch bolgoh. Turd bgaa humuus uuj idsen turiin masin unaj tanil ah duudee hungulttui tusuluud belgelsen niigmees tasarsan sehuun amitad boldog eniig zasahgui bol yamarch hereg baihgui muhulruu oirtsoor baih bolnodoo

0  |  0
Зочин(66.181.161.35) 2019 оны 03 сарын 16

Алтанхуяг бол үнэний төлөө явж байсан мөн явсаар ч байх болно. Монголын ард түмний төлөө зүтгэх цаг нь одоо болсон байхаа. Бидэнд шударга л хүн одоо хэрэгтэй билээ. Ерөнхий сайд Хүрэлсүх, Оюун-эрдэнэ, Л.Болд, Батзандан нар шударга үнэний төлөө баттай зогсож байгаад баярлаж явдаг боловч энэ хүмүүст түшиг тулгуур нь Алтанхуяг болж чадна гэдэгт итгэж байна

0  |  0
Zochin(122.201.22.79) 2019 оны 03 сарын 16

Н.АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА .ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБЫГ САЙН ХАШИЖ ЯВСАН . АН-Д Н.АЛТАНХУЯАГААС ӨӨР ЕРӨНХИЙ САЙД ХИЙЧИХ ХҮН ДААНЧ АЛГА .Н.АЛТАНХУЯГ ТА АРДЧИЛСАН НАМЫН УНАСАН НЭР ХҮНДИЙГ ЗАСАЖ НАМДАА ЭРС ШИНЭЧЛЭЛ ДАХИН ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТАНД АМЖИЛТ.

0  |  0
Халх хүн(103.229.120.90) 2019 оны 03 сарын 15

Алтанхуяг Эрдэнийг буулгах гэж байгаа нь зөв, харин өөрөө дээр тухлахдаа өндөг үнэтэй гээд байгаа бол будаагаа авч идэхгүй юү гэж жирийн иргэдээ даапалдаг увс хүн байгаам даа

0  |  0
зочин(66.181.190.238) 2019 оны 03 сарын 15

Ардчилсан намд боловсон хүчний хямрал нүүрлээд залуучуудаа дэвшүүлэхгүй байна.Харин МАН бол залуучуудыг харьцангуй дэвшүүлж бэлтгэж байгаа нь олзуурхууштай байна. МАХН хэр боловсон хүчний нөөцтэй нь мэдэгдэхгүй байна. Иргэд намуудын боловсон хүчний нөөцийг сайн мэддэг, сонгуулиас өмнө ялсан намаас хэн нь ерөнхий сайд болохыг урьдчилан мэдэж байвал санал өгөх идэвхи нэмэгдэх байх. Сүүлийн 2 удаагийн УИХ-н сонгуульд ялсан намын дарга ерөнхий сайд болсонгүй. Харин ард түмний санаанд тэр бүр нийцэхгүй хүн ерөнхий сайд болчих юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэдгийг хуульчилмаар байна.

0  |  0
ӨӨРӨӨ ЗАЙЛ(103.212.116.249) 2019 оны 03 сарын 15

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ МЭДРЭЛ МУУТЭЙ ГЭЖ БОДДОГ НЬ ЭНЭ ХЭДЭН УЛС ТӨРЧДӨӨС ТОД ХАРАГДАЖ БАЙНА.ӨӨРӨӨ ЧИ ЦЭВЭР ХҮН МӨН ҮҮ, АДИЛХАН Л АХ ДҮҮ ХАМААТАН САДАН ХҮҮХЭД БАГАЧУУДТАЙГАА ИДЭЖ УУЖ ГУДРАА БИЗ ДЭЭ, ТА НАР БҮГД АДИЛХАН ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ ГЭЖ, ОДОО НЭГ ЦЭВЭРХЭН ХҮН ОЛОН ЮМ ЯРИАД БАЙГАА ЧИНЬ ТААЛГДАХГҮЙ БНА ШҮҮ,ХААНААС ГАРААД ИРЭВ ЧИ ЕРӨНХИЙ САЙД ХҮРТЭЛ ХИЙЖ БАЙГААД ИДЭЖ УУХ ДЭЭРЭЭ ТОХИРООГҮЙ БОЛОХООРОО ОГЦОРОО БИЗ ДЭЭ,ЧАМАЙГ ХЭН ХҮЛЭЭЖ АВДАГ ЮМ ШОРОН РУУГАА ТОНИЛ.

0  |  0
Нэр(66.181.191.123) 2019 оны 03 сарын 15

Цаадах чинь тохироогосоо буцаад шударга бусын хонгил лугаа оруулчих вий дээ Тэр үед Эрдэнэ аягүй бол өмөөрөх хүн гарахгүй шүү

0  |  0
Зочин(202.179.25.146) 2019 оны 03 сарын 15

одоо нээх шудрага бусын хонгил нтр гэж хуцаад яахав ,шалчиганасан нөхөр худлаа ярьж суухаар бодит үед нь илчилсэн бол энийг үнэнч л гэж үнэлэх байсан байх даа

0  |  0
Зочин(64.119.22.1) 2019 оны 03 сарын 15

Энэ нөхөр хүргэн хүү Дэнзэнтэйгээ хамт зайлах нь зөвөө.

0  |  0
Top