Н.Алтанхуяг: МАНАН-гийн толгойлогч нь Ц.Элбэгдорж, М.Энхболд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдэд хандан Монголын төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс байдгийг зарлалаа. Тэрбээр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд сонгууль болохоос хоёр сарын өмнө МАНАН бүлэглэлийг би зарлаж байсан. 2016 сонгуулиар хуйвалдааны төрийг зохион байгуулах гэж байна хэмээн мэдэгдэж байсан. Ц.Элбэгдорж тухайн үед хаан байсан. МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа. Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон өөрийн үгэнд ордог, “бөлтөгддөг” хүмүүсээр Монголын төрийг самарч эхэлсэн. Хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг байршуулсан. Хоёр дахь хүн нь М.Энхболд. Энэ хоёр гол толгойлогч нь. Би ойр хавийн хамаг хүмүүсээ шорон гяндангаар явуулсан хүний хувьд Монголын ард түмний төлөө хэлэхээс аргагүй байна. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил ажилласан Д.Зоригт хэрэгжүүлэгч нь. С.Зоригийн хэрэгт нууц шүүх хуралдааныг даргалсан. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав байна. Д.Дорлигжавын дараа Ерөнхий прокуророор мөн өөрийн хүнийг тавьсан. Н.Ганболдыг Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар тавьсан. Энэ хүн М.Энхболдыг хотын дарга байхад нь хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Б.Хурцыг АТГ-ын орлогч даргаар тавьсан. Дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгосон. Ингэж хууль хүчний бүх байгууллага МАНАН-д үйлчилсэн” хэмээв.

Н.Алтанхуяг үргэлжлүүлэн Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарыг МАНАН-гийн хамсаатнаар нэрлэсэн юм.


ВИДЕО ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (37.171.220.188) 2019 оны 10 сарын 11

Chi uuruu tolgoilogch no baisan bayrtai niilj tur hutgasan pyzdak

0  |  0
зочин(202.21.109.46) 2019 оны 10 сарын 10

үргэлжм манан гээд гонгиноод толгойнд нь ямарч ажил хэрэг ч санааа байхгүй ядаруухан улс төрч байна даа 3 жил сонслоо одоо болимоор байна.ховч авгай байна даа

0  |  0
зочин(202.21.109.46) 2019 оны 10 сарын 10

үргэлжм манан гээд гонгиноод толгойнд нь ямарч ажил хэрэг ч санааа байхгүй ядаруухан улс төрч байна даа 3 жил сонслоо одоо болимоор байна.ховч авгай байна даа

0  |  0
зочин(202.21.109.46) 2019 оны 10 сарын 10

үргэлжм манан гээд гонгиноод толгойнд нь ямарч ажил хэрэг ч санааа байхгүй ядаруухан улс төрч байна даа 3 жил сонслоо одоо болимоор байна.ховч авгай байна даа

0  |  0
ананд(202.131.225.214) 2019 оны 10 сарын 10

энэ манан мафиас салж байж л монгол улс хөгжинө.Ард түмний амьдрал сайжирна. Ядуу ядруу байна гэж гонгинож байхаар зоригтой дуугарч тэмцэх хэрэгтэй

0  |  0
Зочин(202.126.88.46) 2019 оны 10 сарын 10

Өгөр баяд чи ч мөн шүүдээ\n

0  |  1
dddddddddddddddddddd(66.181.179.66) 2019 оны 10 сарын 10

odoo olon yum hucaad yaj ch chadahgui biz dee?manan l geed baih yum.uneheer tiim yum baidag yum bol ene tur zasag huuliin baiguullaga n yagaad yu ch hiideggui medseer baij meliigeed suugaad bdag yum be?hudlaa l yriad tegsen ingesen geed baih yum?hiisen heregtee n ed muriin barimttaigaar n olon niit uls oronoo udirdaj bga tomchuuld n ugch shuurhai shalguulj boldoggui yum uu?

0  |  1
zz(64.119.23.122) 2019 оны 10 сарын 10

erni vnen bh shvv,,olon hvnigch helmegdvvlsen b,aleedee,,hairan zaluus zolios bolson..

0  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 10 сарын 10

ЯГ хэллээ дээ, Энэ МАНАН-гаас л салж чадвал улс орон урагш хөгжинө

0  |  0
Зочин(202.179.24.152) 2019 оны 10 сарын 10

Харин ч жинхэнэ голыг нь олоод зөв заагаад өгчихжээ. Луйвардаж олсон дэндсэн их хөрөнгөтэй хүмүүсийг яаж ч чадахгүй л болов уу? Яая гэвэл үзэж тараад байтал учир нь олдож булхай нь бултайх байлгүй. Монголчууд бид чинь сайн заяатай тэнгэрийн ивээлтэй ард түмэн юм чинь

0  |  0
Зочин(202.9.43.224) 2019 оны 10 сарын 10

Арга ядсан хүний мэдэгдэл байнадаа хөөрхий муу алтанхуяг

0  |  0
Top