УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.18/ хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна. Тухайлбал, Татварын багц хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихээр тогтсон байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа эхэлж байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг хуралдаж Татварын гурван хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжихээр шийдвэрлэлээ. Алтны татварыг 2.5 хувь болгох асуудлыг 2023 он хүртэл сунгах уг хуулийн төсөл өмнө бүлэг дээр унаж байсан. Гэвч сүүлийн саруудад Монголбанканд тушаадаг алтны хэмжээ 81 хувь буураад байна. Тиймээс алтны тушаалтыг нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслийг дэмжихээр тогтлоо" гэсэн юм.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 1 )
haiguuliin litsenz olgohoo zogsoo odoo ued todruulaagui gants ch ord uldeegui bugdiig sansaraas uridchilan togtooson za