ДОРНОД: Японы Элчин сайд Халхгол суманд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, “Жайка” Олон улсын байгууллагын шугамаар Дорнод аймагт ажиллаж буй сайн дурын мэргэжилтнүүд оролцож, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр Элчин сайд Масато такаока болон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Япон улсын Засгын газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Чойбалсан сумын “Хүүхдийн цэцэрлэгийн барилгын их завсар”-ын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн албан айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны төлөөлөгчид гуравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Халхгол суманд ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯНЦАГААН(43.228.128.195) 2019 оны 03 сарын 19

хАЛХ ГОЛЫГ ДАЙН ХИЙГЭЭД ЭЗЛЭЖ ЧАДААГҮЙ ОДОО ТУСЛАМЖААР ӨӨРИЙН БОЛГОХ НЬ УУ

0  |  0
Top