ХЭНТИЙ: Хятадын хөрөнгө оруулалттай Нордвинд компанид шалгалт хийжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид Галшар сумын нутагт 2007 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Нордвинд ХХК-ийн Бичигтийн уурхайд энэ сарын 16-ны өдөр гэнэтийн шалгалт хийжээ.

Ажлын хэсэгт орсон хууль, хяналтын байгууллагын ажилтнууд уурхайн лабораторийн зориулалтаар ашиглаж байсан байрыг лацдаж, химийн бодисуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Мөн уурхайн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг хураан авч, Нордвинд компанийн удирдлагуудыг шалгах ажлыг эхлүүлээд байна.

Нордвинд ХХК нь 12 жилийн хугацаанд 100 гаруй мянган тонн жонш, жоншны баяжмал олборлож, Бор-Өндөр сумаас вагоноор БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн байна. Бичигтийн уурхайг анх 1957-1959 онд Оросын геологийн экспедиц 1.1 сая төгрөгөөр 332.000 тоннын хайлуур жоншны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд түүнээс хойш Монголросцветмет нэгдэл, ШШГГазар гэх мэтчилэн хэд хэдэн компани олборлолт явуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top