“Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Буйр нуур-Мэнэнгийн сав газрын захиргаа, сумын Засаг дарга нар оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт Бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Дорнод аймгийн гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэл танилцуулж, сумын Засаг дарга нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцон, аймгийн Засаг дарга холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )