Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд И Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд манай улсад айлчилж байгаа билээ. Ерөнхий сайд И Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад 4 жилийн дараа хийж буй айлчлал аж.
БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээр хийх ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхах юм.
Сэтгэгдэл ( 0 )