ӨВӨРХАНГАЙ: Техник технологийн XXIII олимпиад болно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын Техник технологийн XXIII олимпиадыг Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Гэлэгдандарын нэрэмжит болгон зохион байгуулах гэж байна. Олимпиадыг энэ сарын 28, 29-ны ѳддрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулна. Энэ жил Д.Гэлэгдандар агсны мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор олимпиадыг түүний нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ.  

Техник технологийн XXIII олимпиадыг Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн Д.Гэлэгдандарын үр хүүхдүүд ТББ, Ѳвѳрхангай аймгийн Боловсрол соёлын урлагийн газар хамтран зохион байгуулна. Аймгийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн 200 гаруй сурагч, 80 гаруй багш олимпиадад оролцохоор бүртгүүлсэн байна.

Д.Гэлэгдандар нь ардын урлагыг хөгжүүлэхэд авьяас билгээ зориулж, В.И.Ленин, Х.Чойбалсан, эрийн гурван наадам, шатар, хуур, бүргэд зэрэг олон арван шилдэг бүтээл сийлбэрлэж, аймгийн музейд үлдээжээ. Мөн тэрбээр улаан, цагаан зандангаар сийлж, зааны ясаар чимэглэсэн суурь дээр бод, хүүгийн үйл хөдлөлийг тусгаж сийлсэн шатар зэрэг бүтээлүүд нь Үндэсний түүхийн музей, ОХУ-ын Санкт-Петербургийн музей, Аврорын музейн шилдэг үзмэрт хадгалагдаж буй ажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгон(112.72.11.124) 2019 оны 03 сарын 27

Амжилт хүсье

0  |  0
Ууганаа(112.72.11.107) 2019 оны 03 сарын 27

Дайдадаа баярлалаа!

0  |  0
Солонго(202.126.89.137) 2019 оны 03 сарын 29

Сайнхан зүйл хийж байгаа зохион байгуулагч нарт амжилт хүсэе

2  |  0
Top