ДУНДГОВЬ: “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрийн нээлт боллоо

2019 оны 03 сарын 27

Дундговь аймгийн Сайнцагаан сум “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээ, хөгжил рүү тэмүүлсэн амьдралын идэвхид нөлөөлж, өрх гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулан, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зорилгоор Сайнцагаан сумын ЗДТГазар, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Аз жаргалтай дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү хөтөлбөрт 70 гэр бүл хамрагдаж Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн доктрант гэр бүл судлаач Ж.Баясгалан “Яг өнөөдрөөс гэр бүлдээ” сэдэвт лекцийг уншлаа.
Цагдаагийн газраас зохион байгуулж буй “Нэг хором” аянд гэр бүлүүд өөрсдийн хүсэл зорилгын дагуу нэгдлээ.
Үйл ажиллагааны төгсгөлд Соёлын тэргүүний ажилтан Д. Нямжаргал ая дуугаа өргөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top