Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн түлхүүр" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хүүхдийг монгол ёс заншил, өв уламжлал, мал маллах арга ухаанд сургах "Төлчин хүүхэд" арга хэмжээг энэ жил 3 дахь удаагаа бүх суманд адил тэгш хэрэгжүүлэхээр 56 хүүхдийг хамруулж байна.
Өнөөдөр Ханхонгор, Даланзадгад сумын малчин өрхүүд рүү 26 хүүхдийг монгол ёс заншил, мал маллах арга ухаанд сургахаар илгээлээ. 2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгосонтой холбогдуулан хамрах хүүхдийн тоог олон болгож "Төлчин хүүхэд" арга хэмжээг илүү үр дүнтэй, өмнө жилүүдээс суралцсан арга туршлагаар зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )