Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжитнүүдийн "Хүнс, хөдөө аж ахуй, эдийн засгийн тогтвортой хөгжил” нэгдсэн зөвлөгөөн Мандалговьд өнөөдөр /2019.04.04 эхэллээ. ХХААЯ, аймгийн Хөдөө аж ахуйн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХХААЯ-ны газрын дарга Д.Батсүрэн, Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Эрдэнэхүү, Зах зээл, бэлчээрийн удирдлагын зохицуулагч Ө.Дугармаа нар оролцож байна.
Зөвлөгөөний үеэр аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга, сумдын Засаг дарга, сумдын ХАА-н тасгийн дарга нарын гурвалсан гэрээг үзэглэж, 2019 онд аймгийн Хөдөө аж ахуйн салбарт дэвшүүлсэн зорилтуудыг баталж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэх юм. Мөн Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн волейволын тэмцээн өнөөдөр зохион байгуулагдана.
Эх сурвалж: Dundgovi.mn
Сэтгэгдэл ( 0 )