ӨВӨРХАНГАЙ: Аймаг, сумын төвийг иж бүрэн камержуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай хөтөлбөр 2018 оноос батлагдан таван зорилттой хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ зорилтын нэг хэсэг нь аймгийн төв болон сумдын төвийг иж бүрэн телекамерын хяналттай болгож өргөтгөх ажил юм.

Энэ ажлын хүрээнд 2018 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд 300 сая төгрөгийн сонгон шалгаруулалт зарлан, гэр хорооллуудын захаар 20 гаран телекамер суурилуулж, шилэн кабелын дэд бүтцийг олон километрээр өргөтгөх болсон.

Мөн 2019 онд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн телекамеруудыг суурилуулан аймгийн 101 (Онцгой), 102 (Цагдаа), 103 (Эмнэлэг) зэрэг шуурхай дуудлагын төвүүдийг нэг удирдлагын төвд нэгтгэж, дуудлагын бүх автомашинуудыг “JPS” хяналтын системд шилжүүлэхээр сонгон шалгаруулалт хийгдээд байна. Теле хяналтын камерыг өргөтгөж эхэлснээс хойш хэдэн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж чаджээ. Өнөөдрийн байдлаар нийт 12 сумын төв иж бүрэн камерт холбогдож хяналтаа цагдаагийн кобан байранд холбосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top