Өмнөговь аймгийн сумдад Нутгийн удирдлагын жишиг ордныг барьж буй бөгөөд энэ жил Манлай, Мандал-Овоо сумдад барьж ашиглалтад оруулах юм.
Манлай сумын Нутгийн удирдлагын ордны шав тавих ёслол өнгөрөгч баасан гарагт болж, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон сумын удирдлагууд, иргэд оролцсон байна.
Барилгыг "Нарны цаг" ХХК барьж ашиглалтад оруулах бөгөөд нэгдүгээр давхарт нь иргэдэд үйлчлэх Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээний заал байхаар төлөвлөгджээ. Нийт гурван давхар жишиг ордон сумдад байгуулснаар Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, нэг дороос хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )