Тэд луйварддаг, төр төлдөг жишиг тогтох уу?

2019 оны 04 сарын 09

“Эрдэнэт Үйлдвэр” Стандарт банкинд 40 сая ам.доллар төлж, олон жил яригдсан өрийг тэглэлээ гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Хэрэв энэ өрийг төлөөгүй бол “Эрдэнэт Үйлдвэр”-ийн гүйлгээг царцаах, эрх бүхий албан тушаалтнуудых нь гадаадад зорчих эрхийг хязгаарлах, баривчлах, эд хөрөнгийг нь хураах эрсдэл байсан гэв.

Мөн Стандарт банкны тодорхой хувийг БНХАУ-ын Аж үйлдвэр, худалдааны банк эзэмшдэг тул үйлдвэрийн баяжмалыг Хятадууд барьцаалах, Стандарт банк өр төлбөрөө гуравдагч этгээдэд шилжүүлэх зэрэг асуудлууд байсан тул 40 сая ам.доллар төлж, өрийг хаахаас өөр зам байсангүй гэж Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн нар хэлж байна.

Ш.Батхүү бизнесээ  дампуурсан гэж мэдэгдсэн. Төлбөрийн чадваргүй гэдгээ тэр мэдэгдсэн тул Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг төрд хэн барагдуулах вэ гэдэг нь асуулт хариулт нэхэж эхэллээ. Энэ мөнгийг төллөө гээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа муудчихгүй гэж байгаа ч ингээд л төлчихдөг гэсэн буруу жишгийг тогтоосоор байх уу гэдэг асуудал байна.

Улсын төсөвт үлэмж нөлөөтэй үйлдвэр маргааш, нөгөөдөр хэвийн ажиллах эсэхтэй холбоотой эрсдэлүүд байгаа учраас, засгийн шийдвэрийг нэг талаас ойлгож болох. Гэхдээ нөгөө талд өр тавьж асуудал үүсгэсэн этгээдүүд уснаас хуурай гарч байгаа юм биш биз гэх асуулт дагаж л таарна.

Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг нарын нэр холбогддог уг асуудлын цаана С.Баяр бий ч гэж яригдаж өнөөдрийг хүрсэн. Өдгөө бизнесийн талбараас арчигдсан “Жаст”-ын зээлэнд “Эрдэнэт Үйлдвэр” баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж манай монгол шинжээч тогтоосон байдаг. Харин олон улсын шинжээчид Д.Сугар нарын гарын үсгийг МӨН гэж тогтоосон талаар хуульч Т.Алтангэрэл өгүүлж байсан юм. Хоригдоод л, суллагдаад л байдаг Ш.Батхүү галыг өөр дээрээ дуудаж, БИ БУРУУТАЙ гэж хэлж байсан ч, тэр олон сая ам.долларын ИХ ӨР-ийг төр төлөх үү, хэн төлөх вэ гэдэг асуудал өнгөрсөн жилүүдэд хариулт нэхэж байв. Тэгвэл таамаглаж байсанчлан ТӨР төлчихлөө.

Өр тавьсан этгээдүүдээр улсыг хохиролгүй болгоно гэх зүйлийг Ө.Энхтүвшин дарга хэлнэ лээ. Тэгж чаддаг бол сайн л байна. Гэвч итгэхэд хэцүү л дээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд хууль хяналтын байгууллага уг асуудал дээр дорвитой шийдвэр гаргаж ажиллаагүй юм!

Ер нь бол сая саяар хэмжигдэх ам.долларын төлбөрийг хариуцагч нь Ш.Батхүү биш. Арбитрын маргаан дээр нэхэмжлэгч тал Монголын Засгийн газраас мөнгө нэхэмжилсэн тул засаг төлөхөөс өөр гарцгүй нь нэгэнтээ тодорхой байсныг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ ТӨРИЙН МӨНГӨ-ийг хуулийг гууль болгосон этгээдүүдийн өр төлбөрийг хаахад зарцуулах уг нь хориотой баймаар. Өр тавьсан этгээдүүдээр улсыг хохиролгүй болгоно гэх зүйлийг Ө.Энхтүвшин дарга хэлнэ лээ. Тэгж чаддаг бол сайн л байна. Гэвч итгэхэд хэцүү л дээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд хууль хяналтын байгууллага уг асуудал дээр дорвитой шийдвэр гаргаж ажиллаагүй. Шалгагдаад байгаа гэдэг  сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хаагдах уу гэдэг асуудал ч хөндөгдөж л байсан.

Өдгөө “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийг удирдаж буй Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хувиар энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хэрэг нь Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна. Хэрэв шүүхэд шилжвэл, шүүхийн тогтоол гаргах юм бол шийтгэлийн хариуцлага, хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажна. Одоо бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний мэдэж байгаагаар маш удаан шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг эцэслэгдвэл маш олон зүйл тодорхой болно” гэж байв. Тэгвэл Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ яригдаад байгаа өрийг Ш.Батхүү төлөх ёстой” гэж байсан удаатай.

Харин  Ш.Батхүү бизнесээ  дампуурсан гэж мэдэгдсэн. Төлбөрийн чадваргүй гэдгээ тэр мэдэгдсэн  тул Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг төрд хэн барагдуулах вэ гэдэг нь асуулт хариулт нэхэж эхэллээ. Энэ мөнгийг төллөө гээд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн үйл ажиллагаа муудчихгүй гэж байгаа ч “ингээд л төлчихдөг” гэсэн буруу жишгийг тогтоосоор байх уу гэдэг асуудал байна.  Үнэндээ бол энэ үйлдвэр “саалийн үнээ” биш. Дотоод, гадаад олон хүчин зүйлээс хамаарч үйл ажиллагаа нь урагшлах ёстой үйлдвэр гэдгийг хаа хаанаа санах ёстой. Тодотгоход, сүүлийн 28 жилийн хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” гурван хямралтай нүүр тулсан байдаг.

Нэг дэх хямрал нь тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 1572 ам.доллар болж, 30 хувиар унасантай холбоотой 1998-1999 оны хямрал байжээ. Уг хямрал нэг жил үргэлжилсэн байдаг.

Хоёр дахь хямрал нь 2008 оны сүүлээр АНУ-аас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхийн улс орнуудыг хамарсантай холбоотойгоор металлын зах зээлд ханшийн уналт нүүрлэж, зэсийн үнэ 6955 ам.доллараас 5149 ам.доллар болж 26 хувиар буурсантай холбоотой.

Гурав дахь хямрал нь 2011 оноос 6 жил дараалан дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналттай байсантай холбон тайлбарлагдаж байгаа юм. Эндээс харахад “Эрдэнэт Үйлдвэр” олон улсын зах зээлээс хамаардаг нь хэнд ч ойлгогдоно. Гэтэл дээрээс нь манай үе үеийн эрх баригчид энэ үйлдвэрт улс төрийн угшилтай хямралын очийг улалзуулсаар өнөөдрийг хүрчээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.183.184) 2019 оны 06 сарын 20

энэ ганзоригийн хүүхэд гээд архангайд нэр дэвшиж гарч ирсэн гар байгаа шдээ. тэрний сонгуулийн мөнгө үүнээс эх үүсвэртэй дахиж нэр дэвшүүлэхгүй, ерөөсөө төрд ажиллуулахгүй байх хэрэгтэй новшийн луйварчдыг

1  |  0
иргэн(66.181.183.184) 2019 оны 06 сарын 09

энэ ганзоригийн хүүхэд гээд архангайд нэр дэвшиж гарч ирсэн гар байгаа шдээ. тэрний сонгуулийн мөнгө үүнээс эх үүсвэртэй дахиж нэр дэвшүүлэхгүй, ерөөсөө төрд ажиллуулахгүй байх хэрэгтэй новшийн луйварчдыг

0  |  0
иргэн(66.181.183.184) 2019 оны 06 сарын 09

энэ ганзоригийн хүүхэд гээд архангайд нэр дэвшиж гарч ирсэн гар байгаа шдээ. тэрний сонгуулийн мөнгө үүнээс эх үүсвэртэй дахиж нэр дэвшүүлэхгүй, ерөөсөө төрд ажиллуулахгүй байх хэрэгтэй новшийн луйварчдыг

0  |  0
zochin(202.131.243.186) 2019 оны 04 сарын 09

MAN uunigee hariutsagch ezdeer ni tuluulehgui, helsen yrisndaa bj chadhgui bol songuul hurtel nileed hel amtai baih bolno. ireh oni songuulid ch nileed onoo aldna.

0  |  0
z(66.181.187.9) 2019 оны 04 сарын 09

Стандарт банк гарын үсэг нь жинхэнэ гээд байхад манайхан ялгаж чадахгүй байна . Тэхлээр энэ манай банк чинь гарын үсэг шалгаад байдаг . Ер нь зөв шалгаж чаддын бол уу. Чадахгүй бол гарын үсэг гэж манай улсад байх хэрэг байна уу

0  |  0
Жагаа(66.181.185.189) 2019 оны 04 сарын 09

Бүгдийхөн толгойг хага цохиж алах хэрэгтэй.

0  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 04 сарын 10

нөгөө Эрдэнэбилэг тэргүүтэй 49 хувийн нөхдүүд мартагдсан уу. эсвэл засаг төртэй хэлцэл хийчихсэн үү.

1  |  0
Иргэн(122.201.21.134) 2019 оны 04 сарын 10

40 000 $ АЛДАНГА ТООЦОЖ ХОЛБОГДОХ ХVМVVCЭЭР ТЕЛVVЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГVЙ БОЛГОХ АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Тод(43.242.243.133) 2019 оны 04 сарын 09

Энэ этгээдүүдээс 40 мянгаа заавал салгаж авах хэрэгтэй. Хөрөнгийг нь хураа. Хөрөнгөгүй гэвэл авгай, хүүхнүүдийнх нь бандаж хөхөвчнөөс бусдыг нь бүгдийг нь хураах хэрэгтэй. Тэд гэм зэмгүй байж болохч ийм этгээдүүдтэй холбогдсон хувь заяандаа гомдох ёстой. Бас олж ирсэн хулгай, луйврын бялууг нь хуваалцаж байснаа санах ёстой.

0  |  0
ondor nastan(182.160.36.109) 2019 оны 04 сарын 09

tolbor hiisen mongo zeel gesen ug. ondor huutei butsaaj avaarai 3 huvi bish shuu

0  |  0
дорнод(202.131.225.214) 2019 оны 04 сарын 09

Хууль хяналтынханыг солихоор өөр ажиллах байлгүй дээ. С.Баяр,Ганзориг,Сугар нар төлөх ёстой. Нийлж хулгай идчихээд нэг нь даагаад өнгөрөх санаатай.Тийм ч юм байхгүй шүү. Эрх мэдэлтэнгүүд холбогдохгүйгээр энгийн хүн улсын үйлдвэрийг гадаадын банкинд тавьж их хэмжээний мөнгө авч чадах уу. Одоо дээрхи хүмүүсийн өмч хөрөнгийг маш яаралтай битүүмжлэх хэрэгтэй.

1  |  0
Bor(174.221.142.151) 2019 оны 04 сарын 09

Nasaaraa muu nertei Yldej dee ed Muu neriig husavch arilahgyi Temyylen Hulgaichdin hyy

0  |  0
buzaruud(202.126.89.227) 2019 оны 04 сарын 09

hogiin hun shaarnuud nugel i nudeeree tsuvnadaa

0  |  0
Z(149.159.205.237) 2019 оны 04 сарын 09

Luivarddag jishig togtoh uu bish ali deer togtchood baigaan bish uu

0  |  0
Top