Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас өчигдөр /2019.04.09/ “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Өсөх зоос”, “Саус гоби сэндс”, “Жавхлант орд”, МАК, “Чинхуа Мак”, “Сауд гоби коэл транс”, “Бласт” зэрэг уул уурхайн компаниудаас гадна, “Тунгалаг ирээдүй”ХХК, сумын Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын алба, Ерөнхий боловсролын сургууль, Төрийн банк зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд их эмч, бага эмч, сувилагч, бага ангийн багш, математикийн багш, дуу хөгжмийн багш, хими биологийн багш, усны машины жолооч, тогооч, үйлчлэгч, нярав, авто ачигч оператор, механик инженер, ковш оператор, IT инженер, ХАБ-ын инженер, эрүүл ахуйч, нүүрс тээврийн жолооч, дамп оператор, шалгах механик, D ангилалтай жолооч гэсэн нийт 37 төрлийн 84 нээлттэй ажлын байр зарлагдсан байна.
“Нээлттэй ажлын байр” өдөрлөгт 100 гаруй хүн оролцож мэдээлэл авснаас, 139 хүн ажлын байранд анкет бөглөж, 22 иргэн шууд ажлын байртай боллоо.
Сэтгэгдэл ( 0 )