“Цэнгэг Ус-Тэгш Хүртээмж” уриан дор Өмнөговь аймгийн баруун бүсийн сумдыг хамруулсан “Дэвжээ” тэмцээнийг Гурвантэс суманд дөрөвдүгээр сарын 6-ний өдөр зохион байгууллаа. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус бохирдуулагчийн төлбөрийн тухай хууль”-ийг сурталчлан таниулах, говийн хамгийн үнэт баялаг болох усны нөөцийн ашиглалт хамгаалалт, усны нөөцийг нэмэгдүүлэх, иргэдэд мэдээлэл олгох үүднээс тус тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээнд төрийн албан хаагч, ус ашиглагчийн төлөөлөл, бизнес эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, төрийн бус байгууллага зэрэг тал бүрийн төлөөллүүдийг оролцуулан нэг баг 10 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдөв. Оролцогчид ус бохирдуулагчийн төлбөрийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл, даван туулах арга зам, усны нөөцийн зохистой хэрэглээ, усыг хэмнэлттэй ашиглахын ач холбогдол зэргийг урлаг уран сайхны чөлөөт сонголтоор илэрхийлэн өрсөлдлөө.
Тэмцээний дүнгээр Сэврэй сумын “Сэрүүн булаг” баг 1-р байр, Сэврэй сумын “Дэлхийн ус” баг 2-р байр Ноён сумын “Амьд ус” баг 3-р байрт тус тус эзэллээ.
Сэтгэгдэл ( 0 )