Хурууны хээгээр санал өгөх системийг засварлаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үеэр УИХ-ын гишүүдийн санал уншигдахгүй байв. УИХ-ын гишүүд хэдэнтээ оролдсоны эцэст гараар саналаа өгснөөр чуулганы хуралдааныг эхлүүлж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцсэний дараа Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар санал хураалтыг 15:00 цагаас болгон хойшлуулах шийдвэр гаргав.

Учир нь УИХ-ын чуулганы хуралдааны танхимын хурууны хээгээр санал тоолох системд доголдол гарсан аж. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал хураалтын системийг шалгаад алдааг нь олсон. 15 цагаас санал хураалтын бүх алдаа доголдлыг заснаа. Холбогдох байгууллагуудын хяналт шалгалтыг бас оруулна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top