Аймаг, орон нутгийн цаг үеийн ажлуудтай холбогдуулан Сумдын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх зорилготой нэгдсэн семинар өнөөдөр /2019.04.11/ Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд зохион байгуулагдаж байна.
УИХ-аас Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 оны 6 дугаард сард соёрхон баталсан. Тус хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг нь орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөтэй байхаар хуульчлагдсан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар "Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө" боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ажлаа эхлүүлээд байна. Уг хуулийн үзэл барилтлал, орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах заавар зөвлөгөөг өнөөдрийн сургалтаар сумдын Засаг дарга нарт өгч, нэгдсэн мэдээллээр хангаж байна.
Мөн Хүн ам, орон сууцны улсын тооллогын бэлтгэл ажил хангах тухай, “Эрдэнэс таван толгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ноогдол ашигтай холбоотой мэдээлэл, 2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар анхаарах асуудал, Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн үзлэг явуулах онцлогийн талаар холбогдох алба, хэлтсээс мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл ( 0 )