“Facebook”-ийн хувьцаа эзэмшигчид Зукербергийг огцруулахыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 14

“Facebook” компанийн тэргүүн Марк Зукербергийг захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулах талаар хэлэлцэхийг зарим хувьцаа эзэмшигч нь санал болгожээ. Тэд өнгөрсөн намар мөн ийм санал гаргаж байв.

“Business Insider” сонинд мэдээлснээр, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ирэх тавдугаар сарын 30-нд товлох талаар яригдаж байгаа аж. Хөрөнгө оруулагчид нийт найман санал дэвшүүлжээ.

Сүүлийн жилүүдэд “Facebook” компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэсэн дуулианд өртөж, Марк Зукерберг АНУ-ын Сенатад мэдүүлэг өгч байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top