С.Зоригийн хэргийг замхруулахыг АН хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж гурван асуудал хэлэлцсэн байна. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 2018 оны үндсэн чиглэлийн биелэлт болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг замрах байдал ажиглагдаж байгаатай холбоотойгоор санал дүгнэлтээ гаргах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Тэрбээр “136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байна. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ. Эдийн засгийн асуудлууд хэрэгжилт муутай байна. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хоорондоо л эрх мэдэл булаацалдлаа. Цаана нь Монголын ард түмэн хохирч байна. Тэгэхээр бид АН-ын зөвлөлөөс үндсэн чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

Мөн уул уурхайн том төслүүд бүгд зогсоод байна. 2018.06.29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гарч Тавантолгойн нүүрсний орд газрыг эрчимжүүлэх ажлыг Засгийн газар 2018 ондоо багтаан хийх байсан. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явсангүй.  Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л яваад байна. УИХ-аас эхлээд Тавантолгой-Гашуунсухайтынхаа төмөр замыг барь гэдэг чиглэл өгсөн. Энэ ажил одоо болтол хэрэгжсэнгүй.

Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудал бол хүний эрх зөрчсөн ноцтой асуудал. Гэхдээ эрүүдэн шүүсэн хэргийн цаана С.Зориг агсны хэргийг замхруулах вий гэдэг болгоомжлол бидэнд байна. Энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Энэ хэргийн захиалагчийг Ц.Нямдорж сайд зарлах хэрэгтэй. С.Зориг агсны хэргээр дуулиан үүсгээд ардуур нь С.Зориг агсны хэргийг замхруулахыг АН хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Өнөөдөр УИХ ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчингүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан гэсэн үг. УИХ-д суудалтай болон суудалгүй, улстөрийн бүх хүчин нэгдмэл санал дээр суурилах ёстой. Харин үнэмлэхүй олонхоороо сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид эсрэг байр суурьтай байх болно” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.12.8) 2019 оны 04 сарын 22

Ene halzan erdenebat nogoon erdene 2 zailahgui yum bhdaa

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2019 оны 04 сарын 16

Оройтсон бороо гэдэг дууг санагдуулж байна.Гэхдээ оройтсон хэдий ч ухаарсан нь сайн. Уул нь ард түмэн мөн ч их итгэж хайрлаж байсан сан. Одоо Батзандан,Болд нартаа л итгээд нэг үзэхээс.

0  |  0
зочин(64.119.25.189) 2019 оны 04 сарын 16

Харин та нар замхруулах байгаа юм биш үү, Жирийн иргэд тэгэж дүгнэж байна

0  |  0
Baagii(202.126.89.46) 2019 оны 04 сарын 15

AN uursduu jinhen zamharuulah gd bgaa ym bishvv. Muu nowshnuudaas bolj Manai ardchilsan nam engeed budaaaa boldiin baijeeeeee.

0  |  0
Zochin (37.171.160.30) 2019 оны 04 сарын 15

Sail novchiin pyzdakaa chamaas salaagui tsagt ardchilsan nam gants suudal avahgui daraagiin songuulid

1  |  0
хаха(203.91.119.94) 2019 оны 04 сарын 16

Зоригийн хэрэг замхрах биш харин АН-ын хан дотроосоо зохицулсан нь илрэх гээд байгаа юм биш үү. Зоригийг эсрэг намынхан нь алахгүй л дээ. Харин дотроосоо бол алж мэдэх гарууд байдаг гэдгийг ардчилалын 29 жилийн хугацаанд мэдэж авлаа.

7  |  0
ард иргэд(202.9.43.115) 2019 оны 04 сарын 15

ёл халзан оролцоогүй бол дуугай хуцалгүй сууж бай АН угаасаа булзааруулж бгаа юм бишүү??? АН гүшүүдын нэрыг бүү барь эрдэнээ эрдэнэбат нар элбэгдоржын суганы үс болчихсон пзданууд?????

3  |  0
Дарь(202.126.89.45) 2019 оны 04 сарын 15

Харин та нар хуурамчаар хүн гүтгэж жинхэнэ эзнийг нь замхруулах гээд байгаа юм биш үү.

2  |  0
ss(64.119.17.135) 2019 оны 04 сарын 15

ardchilsan namaas nudee oloogui humuus garsan um shig baina.erguunuud buleggui bolson.u i huraldaa

0  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 04 сарын 15

ungursun boroonii hoinoos cuv numrub gedeg bolj baina!!Erdendebdt ami haacailahaa boli !!urvagch amitadiig mudhun shyyh bolnooo!!

0  |  0
галт(66.181.176.77) 2019 оны 04 сарын 15

Замхаруулахгүй гээд хүн хилсээр гүтгэж шоронд хийж дарамтлаж эрүүдэн шүүснийг дэмжих гээд байна уу

1  |  0
зочин(203.91.118.247) 2019 оны 04 сарын 15

АН ард түмнийг тэнэг гэж бодсон хэвээрээ юуу,,,,,МАНАН, 60 тэрбум, ХХБ-ны Мафи , яргалал, гээд ард түмний эсрэг бүхий л зүйлсийг өмгөөлдөг наманцар болсон биз дээ, 2020 онд та нар алга болно доо

2  |  0
Top