Улаанбаатар – Москва чиглэлийн нислэгээр Москвагийн нисэх буудалд ирсэн монгол иргэн ОХУ-ын гааль дээр 20 мянган ам.доллар хураалгажээ.
Шереметьевогийн Гаалийн газрын мэдээнд “Улаанбаатар – Москва нислэгээр ирсэн 50 настай монгол иргэнийг зогсоон шалгахад түүнээс 30 мянган ам.доллар, 72 мянган рубль илрүүлсэн. Үүнээс хууль бусаар 20 мянган ам.доллар мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогдсон. Энэ нь контрбандын хэрэгт тооцогдоно” гэж дурдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ali ch ulsiin hileer nevtrehed $10000-s iluug zaaval meduuleh yostoi baidag