Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүдийг хуралдаа суухыг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг 11:00 цагт зарласан ч ирц бүрдэхгүй байна. Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ирц бүрдэхийг нэг цаг хүлээсний эцэст гишүүдийг хуралдаа оролцохыг шаардаад "Манай байнгын хорооны хурал тасалдаж байсан түүх бахйгүй. Ирц бүрдэх бүрэн боломжтой байна" гэсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Төрийн байгуулалтын байнгын хороо нь 19 гишүүнтэй бөгөөд байнгын хорооны гишүүн С.Бямбацогт орон нутагт, О.Баасанхүү гишүүн гадаадад томилолттой байгаа бол Д.Хаянхярваа гишүүн албан уулзалттай байгаа аж. Иймд Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Жавхлан, Б.Наранхүү, О.Содбилэг гишүүдийг хуралдаа суухыг Байнгын хорооны дарга шаардаж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.225) 2019 оны 04 сарын 17

Хуралдаа суудаггүй гишүүдийг дахин бүү сонго

0  |  0
Top